УБ-ЫН ТООЦООНЫ ТӨВД ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-08-13


Ажлын байрны зорилго:

Банкны эрхэм зорилгод нийцүүлэн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх үүднээс салбар, тооцооны төвийн бизнесийн үйл ажиллагааг өдөр тутам хэвийн явуулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, заавар журам, удирдлагаар хангаж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчилэн харилцагчийн үйлчилгээг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд үзүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллана.

 Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, банк санхүү мэргэжлээр дотоодод МУИС-ЭЗС, СЭЗДСургууль, эсхүл гадаадын өндөр хөгжилтэй оронд тус мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
  • Макро эдийн засаг, мөнгөний онол, ханшийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;
  • Үнэт цаас, валют арилжааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх. /Бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
  • Олон Улсын болон дотоодын бизнесийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг мэддэг байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой хувилбар дэвшүүлэн гаргах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 08-р сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК