ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ХЯНАН ШАЛГАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-07-30


Ажлын байрны зорилт:

Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж эрхзүйн баримт бичиг  болон удирдлагаас хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг хянах, шалгах, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах, шалган туслах, үүрэг даалгавар өгч биелэлтийг хянах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх замаар дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох. 

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; /МУИС, СЭЗДС, КТМС, болон гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно./
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Хэрэгцээт мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай;
  • Компьютерийн  хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Банкны програм, тайлан мэдээ ашиглах чадвартай;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Ажлын ачаалал даах чадвартай;

 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 08-р сарын 06-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК