ЗАХИРГАА АЖ АХУЙН ХЭЛТЭСТ АВТО ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-07-29


 

Ажлын байрны зорилго:

Банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор автомашины ашиглалтыг сайжруулах, эвдрэл гэмтлийг оношилж, батлагдсан норм, нормативыг үндэслэн автомашины засвар, үйлчилгээний төсөв гаргаж, батлагдсан төсөв, төлөвлөгөөний хүрээнд автомашины засвар үйлчилгээг гэрээт компаниар чанартай хийлгүүлэх, автомашины засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцах, жолооч нарын ажлыг удирдан зохион байгуулж ажиллах.

Тавигдах шаардлага:

 

Боловсрол:

  • Авто, механик инженерийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил:

  • Авто механик инженер

Туршлага:

  • Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • 3-аас дээш жил автомашин жолоодсон туршлагатай;

Ур чадвар:

  • Автомашины эвдрэл, гэмтлийг оношилж, засварлах чадвартай;
  • Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Бусдыг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;

Нэмэлт шаардлага:

  • Илүү цагаар ажиллах нөхцөл, боломжтой;

 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 07-р сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК