ТӨРИЙН БАНКНААС ОРХОН АЙМАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ ХИЙВ

2022-09-15


Төрийн банк нь 2021 оноос “Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Банкныхаа эрхэм зорилгын хүрээнд Инкубатор төвөөрөө дамжуулан иргэдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн суурь мэдлэг, санхүүгийн зан төлөв, хандлагыг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулах, эдгээрийг дэмжсэн үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ удаад Орхон аймгийн бизнес эрхлэгч, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Аливаа улсын иргэдийн санхүүгийн суурь мэдлэг, боловсрол дээшилснээр эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Санхүүгийн суурь мэдлэг, санхүүгийн зан төлөв, хандлага, санхүүгийн боловсролыг аль болох эрт, бага наснаас нь эзэмшүүлж, төлөвшүүлэх нь илүү үр дүнтэй. Энэ ч утгаар Төрийн банк Ерөнхий боловсрол, Их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залууст сургалт хийж мэдлэг түгээж байгаа билээ. 

Төрийн банк нь Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбартай, 2 сая гаруй харилцагчтай бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, цогц үйлчилгээг үзүүлэх, бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарыг дэмжих  зорилгоор Инкубатор төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгч нарт Бизнесээ амжилттай удирдах арга барил, Манлайллын ур чадвар, Брэнд бий болгох нь зэрэг бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөх, хэрэгцээт мэдлэг олгох сургалт зохион байгуулав. Мөн бизнес эрхлэгч нарыг туршлага судлах, хамтран ажиллах, хоорондын холбоог сайржуулах “Үйлдвэрийн аялал” зохион байгуулж, бизнес эрхлэгч нар Орхон аймгийн максны үйлдвэр, тавилгын болон эко гутлын үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус сургалтын үеэр Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Зээлийн батлан даалтын сангийн сургагч багш нар хувь хүний санхүү, санхүүгийн хөрөнгө оруулалт, зээлийн батлан даалттай холбоотой мэдлэг мэдээлэл өгч хамтран ажиллалаа. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК