Төрийн банкны ЭКО БОЛОВСРОЛ ОЛГОХ аян “ХӨХ ЦЭРЭГ”-тэй хамт аялна.

2014-07-09


Төрийн банкнаас Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, өөрөө экологид ээлтэй орчин болох зорилт тавин байгалаа хамгаалах, хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын тулд гэрэл зураг, кино урлаг, телевиз, сошиал сувгаар дамжуулан “ЭКО БОЛОВСРОЛ ОЛГОХ АЯН”-ыг хэрэгжүүлж байгаа билээ. Уг аяны хүрээнд ”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Амьд ертөнцийн цуврал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийн дунд гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаан зохион байгуулах зэрэг олон ажлууд хийж байна.

Мөн Төрийн банк ЭКО БОЛОВСРОЛ ОЛГОХ аяныхаа хүрээнд Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залууст эх орноо хайрлах, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй ирээдүйн эздийг бэлтгэхэд ажилд хувь нэмрээ оруулж “ХӨХ ЦЭРЭГ”  үндэсний аялалыг дэмжиж байна.

“Монголын Лектор төв”, “Хөх цэрэг” клубээс зохион байгуулж буй “ХӨХ ЦЭРЭГ”  үндэсний аялал нь 2004 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үндэсний шилдэг аялалын нэг юм. Өнгөрсөн хугацаанд аялалд нийт 1523  хүүхэд хамрагдаж, Монгол Улсын 11 аймгийн түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар 22332 км замыг амжилттай туулжээ.

Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар 06 сарын 27-ноос 07 сарын 06-ны хооронд аялна. Аялалын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар, аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж эмч, цагдаа зэрэг мэргэжлийн баг ажиллахаас гадна “Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүдтэй хамт  дуучин A Cool, Маск продакшны жүжигчин Жавхлан, Гавъяат тамирчин Б.Наранбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар нар аяллын турш хүүхдүүдтэй мэдлэг оюунаа хуваалцаж, хамт аялах аж.

Түүнчлэн энэ удаагийн “Хөх цэрэг” аялалд 150 хүүхэд 5 багт хуваагдан явж байгаагаас  нэг баг нь Төрийн банкийг төлөөлөн оролцож байгаа бөгөөд эх орныхоо үзэсгэлэнт газар, түүх дурсгалын үзмэртэй танилцаж, эрүүл байгаль цэвэр агаарт өөрийгөө хөгжүүлэх үр дүнтэй сургалтанд хамрагдах боломжтой боллоо.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК