СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2022-06-06


Ажлын байрны зорилго:

Сервер, системүүдийн аюулгүй байдлыг хангах, домэйн контроллер, давуу эрхт хэрэглэгчийг хянах систем , антивирусийн системүүдийн удирдлага, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын систем хариуцах, өдөр тутмын аюулгүй байдлын хяналт хийх, холбогдох шинэ технологийг судлан нэвтрүүлж ажиллах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн шаардлага:

ü  Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

ü  Мэдээллийн технологи, Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 2 -оос доошгүй жил ажилласан туршлагатай.

ü  Үйлдлийн систем болон өгөгдлийн сан удирдах мэдлэгтэй байх.

ü  Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.

ü  Банкны систем болон бусад ижил төрлийн системийн нэвтрүүлэлт болон өдөр тутмын хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байсан бол давуу тал болно.

ü  Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Security+, CEH, ECSA, CHFI, CISSP, OSCP болон ISO27001 сургалтад хамрагдаж байсан, сертификаттай бол давуу тал болно.

Нэмэлт  шаардлага:

ü  Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;

ü  Эерэг зөв хандлагатай, хариуцлагатай;

ü  Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах;

ü  Багаар болон бие даан ажиллах чадвартай;

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК