“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ” ОЛОН УЛСЫН АЯНД ТӨРИЙН БАНК ДЭД БАЙРЫН ЭЗЭД БОЛЛОО

2022-05-06


“Дэлхийн мөнгөний 7 хоног” олон улсын аянд Төрийн банк амжилттай оролцож, Дэд байр эзлэн хүндэт цомын эзэн боллоо.

 

Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд түгээхийг сурталчлан таниулах зорилготой “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь жилдээ дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE) –ээс зохион байгуулдаг “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног 2022” аяныг Монголбанк санаачлан Монголын банкны холбоо арилжааны банкууд болон бусад байгууллагуудтай хамтран тэмдэглэж ирсэн.

 

Энэхүү аянд Төрийн банк нэгдэж, төв болон орон нутгийн салбар, нэгжүүд идэвхтэй оролцож, зорилтод бүлгүүдэд мөнгөний үнэ цэнэ болон хуримтлал, хадгаламжийн ач тусыг сурталчилсан сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус аянд Дэд байр эзэлж, цомын эзэн болсон байна.

 

Төрийн банкийг сонгон үйлчлүүлдэг, мөнгөө ухаалгаар удирдаж, өөрийнхөө зорилгын төлөө хуримтлалыг бий болгодог эрхэм харилцагч танд баярлалаа.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК