ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022-04-29


  1. Төрийн банк нь  2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах” ажил болно.   

 Зөвлөх нь дараах шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн байдлын тайлан, тухайн өдрөөр дуусгавар болсон жилийн ашиг алдагдал, болон бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого тайлбар тодруулгыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу зөв гаргасан эсэх талаар аудитын дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх
  • Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-189 тоот тушаалаар батлагдсан “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-н 7.2-т заасан үүргийг хангаж, уг журмын 5-р бүлгийн хүрээнд шалгаж, зөвлөмж өгөх. Үүнд: Санхүүгийн хөндлөнгийн аудит хийх баг нь санхүүтэй холбоотой мэдээллийн системд “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ын 5-р бүлэгт заасан мэдээллийн технологийн тусгайлсан хяналт, удирдлагын аудитыг хийх, COBIT тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн тусгайлсан хяналт, удирдлагын үр дүнгийн талаар дүгнэлт бүхий тайлан гаргах бөгөөд тус тайланг санхүүгийн тайлантай хамтад нь Монголбанкны Хяналт шалгалтын газарт хүргүүлэх,
  • Санхүүгийн тайлагналтай холбоотой дотоод хяналтыг үнэлэх, хяналтын эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, материаллаг сул тал оршин байгаа эсэхийг тодорхойлох,
  • МБ-ны ерөнхийлөгчийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А-151 тоот тушаалаар батлагдсан “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-н 7.2-т заасан үүргийг хангаж ажиллах
  • Төрийн банкны удирдлага болон Төлөөлөн Удирдах зөвлөлд аудитын ажлын үр дүнгийн танилцуулга хийх

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.
  2. Аудит хийх тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлнэ. (тендерийн явцад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байгаа тохиолдолд тухайн байгууллагаас  лавлагаа авсан байх)
  3. Олон улсын аудитын эрхтэй болохыг нотлох гэрээ болон тухайн сүлжээний гишүүний татвар төлсөн баримт/сүүлийн 1 жил/
  4. Байгууллагын тухай танилцуулга ирүүлнэ.
  5. 2020, 2021 онуудад аудитын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх.
  6. Аудитын багт орж удирдах, хяналт тавих, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх боловсон хүчний чадавхийг нотлох боловсрол болон ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх.

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох эсэх: Үгүй

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс  2022 оны 5 дугаар сарын 06ы өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn  хаягаар, цахим хэлбэрээр 2022 оны 5 дугаар сарын 12-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Монгол улс, Улаанбаатар хот,

Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 976-99135932

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК