Төрийн банк “SHOW ROOM” нээлээ

2014-07-04


Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч Төрийн банкнаас харилцагчиддаа хамгийн сайн үйлчилгээг хамгийн энгийнэээр чирэгдэлгүй хүргэх зорилгоор Цахим банкны үйлчилгээндээ ихээхэн анхаарч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн  цахим үйлчилгээг шат дараатайгаар зах зээлд нэвтрүүлсээр ирсэн.

Төрийн банкны харилцагч та банкны салбар дээр ирэхгүйгээр Интернэт банк, смарт банк, ТВ банк, мобайл банк /гялс/, мессеж банк, мессеж мэдээ, автомат биллинг, И-биллинг, АТМ-биллинг, И-коммерс, цахим төгрөг, мост мони, онлайн зээл, онлайн данс нээх зэрэг цахим  бүтээгдэхүүнээс гадна Улаанбаатар хотын 59 салбарт төлбөргүй WiFi үйлчилгээг ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой юм.

Тэгвэл өчигдөр Төрийн банкны төв байранд дээрх бүх цахим банкны үйлчилгээтэй танилцах, ашиглах боломжтой  шинэлэг техник технологи, загвар дизайныг хослуулсан цахим банкны төв “SHOW ROOM”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Харилцагч та энэхүү цахим банкны  төвөөс Банк санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авахаас гадна хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаанд энэхүү Цахим төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд өөрийн дэмждэг багийн өмсгөл болон Бразука бөмбөгийн эзэн болох боломжтой юм.

“1000 сонсохоор 1 үз” гэгчээр Төрийн банкны “SHOW ROOM”-д ирж цахим банкны үйлчилгээтэй биечлэн танилцах, бодит гүйлгээ хийх боломжийг бид танд олгож байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК