ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ХАМТАРСАН СУРГАЛТ БОЛЛОО

2022-02-11


Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсээр байна.

Уг ажлын хүрээнд Төрийн банк нь ЖДҮГ-тай хамтран 2022 оны 02-р сарын 11-ний өдөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөн мэдээлэл өгөх зорилгоор хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд  Инкубатор төвийн сургалтанд бүртгүүлсэн 25 бизнес эрхлэгч хамрагдлаа.

Сургалтын хүрээнд бизнесээ амжилттай удирдах, санхүүжилт хүсэх, хөрөнгө оруулалт татах боломжийн талаарх мэдээлэл, төслийн менежментийн тухай ойлголт зэрэг сэдвүүдээр Төрийн банкны Инкубатор төв болон ЖДҮГ-аас сургалтанд оролцогч жижиг, дунд бизнес эрхлэгч нарт мэдээлэл өгч, санал солилцлоо.

Төрийн банк нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор төвүүдийг байгуулахын зэрэгцээ санхүүгийн мэргэшсэн зөвлөхүүдээр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалд зөвлөх, сургах, санхүүгийн боловсрол олгох ажлуудыг цаашид зохион байгуулах юм.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК