Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу 27, “Гоулд плаза” худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт №111 тоот хаягт байрлах 144 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх тухай

2022-02-10


      1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу 27, Гоулд плаза худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт №111 тоот хаягт байрлах 144 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслүүлнэ.

2.      Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 09 цагт

Материал хүлээн авах хаяг

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж 4 тоот хаяг, Төрийн банкны төв 2 дугаар байр

Материал нээх хугацаа, хаяг, байршил

2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 10 цагт, Төрийн банкны төв 2 дугаар байрны 201 тоот

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Сард 7,200,000 төгрөг

/Долоон сая хоёр зуун мянган төгрөг/ ашиглалтын зардал багтсан үнэ

 

 

 

Орлцогчдын бүрдүүлж

ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил, төстэй ажлын гэрээний хуулбар)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн нэг жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Талбай /үндсэн хөрөнгө/ түрээслэх үнийн санал

 

 

Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх

  • Оролцогч нь сонгон шалгаруултын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжлэн ирүүлнэ.
  •  Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
  • Оролцогч зард заасан хугацаанд материалыг өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

 

Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх

  • Оролцогч нь сонгон шалгаруултыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
  • Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.
  • Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

3.      Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг Гоулд плаза худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт №111 тоот хаягт очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруултын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 80007574 тоот утаснаас лавлаж асууна уу.

ХаягЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж 4 тоот, Төрийн банкны төв 2 дугаар байр

Холбогдох албан тушаалтанТөрийн банкны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Сарантуяа

Утас80007574

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК