ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ

2022-01-12


Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн  үйлчлэх хугацааг сунгасан.

            Төрийн банк нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрийн зээл болон нийгмийн хариуцлагын хүрээнд банкны бүх төрлийн орон сууцны зээлийн төлбөрийг хүү хуримтлуулахгүйгээр, зээлийн төлбөрийг дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Харилцагч та өмнө нь орон сууцны зээлийн төлбөрөө хойшлуулсан бол зээлийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд автоматаар зээлийн төлбөр төлөх хугацаа сунгагдана. Харин зээлийн төлбөрөө хойшлуулахаас татгалзаж байгаа тохиолдолд харилцагч та зээл авсан салбартаа хандана уу.

Хэрэв та өмнө нь зээлийн төлбөрөө хойшлуулж чадаагүй шинээр хүсэлт гаргах бол 2022 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ https://e.statebank.mn/LoanRequest/  хаягаар бүртгүүлнэ үү.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК