ХӨРӨНГӨ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭСТ ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2014-06-27


Ажлын байрны зорилго:
Банкны гадаад хөрөнгө оруулалтын чиглэлээр оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, корреспондент банкуудтай харилцах харилцааг нэмэгдүүлэх, гадаадын санхүүгийн зах зээл дээрээс хөнгөлөлттэй зээл, хямд урт хугацаат санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах ажлын судлах, зохион байгуулах, оролцох, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамрагдах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, банк санхүү мэргэжлээр дотоодод МУИС-ЭЗС, СЭЗДСургууль, эсхүл гадаадын өндөр хөгжилтэй оронд тус мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
  • Гадаад орны 2 хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэг эзэмшсэн байх. /Үндсэн: Англи; бусад: Орос, Хятад, Япон, Герман, Франц/;
  • Олон Улсын болон дотоодын бизнесийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг мэддэг байх;
  • Хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийн талаар үндсэн мэдлэг бүхий байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой хувилбар дэвшүүлэн гаргах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх

Сонирхсон ажил горилогчид 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК