Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэх

2021-12-15


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         2019 болон 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

·         2019 болон 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

·         2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50%-с багагүй үнийн дүнтэй Дохиолол хамгаалалт, суурилуулалт гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг ирүүлнэ. /Гэрээ, акт эсвэл гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ/

Тендерийн баталгааны үнийн дүн: Багц №1. Тендерийн баталгааны дүн: 583,200 /Таван зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөг.

Багц №2. Тендерийн баталгааны дүн: 666,400 /Зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг байна.

Багц №3. Тендерийн баталгааны дүн: 669,600 / Зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун/ төгрөг байна.

Тендерийг 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж,
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс
2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 83113132

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК