ЗЭЭЛИЙН ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-06-27


Ажлын зорилго:

Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны хүрээнд банкны активт үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах, эрсдэлд орсон активд дүн шинжилгээ хийх, барьцаанд авч буй хөрөнгийг үнэлэх, эрсдэл даах бодит үнэлгээг тогтоох замаар эрсдлийг бууруулахад чиглэнэ.

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, барилгын инженер мэргэжилтэй.
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Бүтээлч, шинийг санаачлагч байж үр бүтээлтэй ажиллах чадвартай,
  • Бусдын нөлөөнд автахгүй, өөрийгөө илэрхийлэх чадвартай;

Тусгай шаардлага:

  • Зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  • Мэдээлэл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх
  • Банкны болон эдийн засгийн салбарын өргөн мэдлэгтэй,
  • Эрсдэлийн чиглэлээр зохих түвшиний мэдлэгтэй
  • Тоон мэдээлэлд шинжилгээ дүгнэлт хийх чадвартай
  • Санхүүгийн тайлан шинжилгээ хийх чадвартай

Сонирхсон ажил горилогчид 2014 оны 06-р сарын 05-ны өдрийг хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК