Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх

2021-11-11


11.  1.  Төрийн Банк ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг  Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

 2. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө багц тус бүрийг 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

3.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба  Багц-1.Харуул хамгаалалт-Зүүн бүс-2,304,000 төгрөг, Багц-2.Харуул хамгаалалт- Хойд бүс-2,016,000 төгрөг, Багц 3.Харуул хамгаалалт- Баруун бүс-2,208,000 төгрөг, Багц 4.Харуул хамгаалалт-Урд бүс-1,920,000 төгрөг, эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.

 4.   Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 онууд тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй.

- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.

- Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 онуудын он тус бүрт ижил төстэй үйлчилгээг үзүүлсэн гэрээний үнийн нийт дүн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй. 

Монгол улс, Улаанбаатар хот,

 

Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 976-99135932 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК