БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БАНК

2021-06-30


Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн хөгжлийнхөө чиг хандлагыг “Ногоон” хөгжилд нийцүүлэхийг илүүд үзэх болсон. Ялангуяа бизнес эрхлэгчдэд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаа явуулахыг цаг үе нь шаардаж байна. Тиймдээ ч ногоон бизнесийн үйл ажиллагааг дэмжин байгальд ээлтэй сонголт хийх нь бидний бас нэг томоохон үүрэг юм. Үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, тогтвортой шинж чанаруудыг шингээн ажилладаг “Төрийн банк” нь уян хатан, тааламжтай нөхцлөөр “Ногоон зээл” олгож байгаагаас гадна энэ төрлийн бусад олон бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ харилцагчдадаа санал болгон ажилладаг. Мөн ТоС хөтөлбөрийн 8 зарчмын хүрээнд “Ногоон” эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажлын байранд байгальд ээлтэй орчинг бүрдүүлэн, хөрс ус агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулахад ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Байгальд ээлтэй Төрийн банк” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Аянаар байгальд ээлтэй зохистой хэрэглээг өдөр тутам ахуйн хэрэглээндээ ашиглах боломж, ногоон байгууламжийн ач холбогдол болон нэг удаагийн аяга, халбага, сэрээ зэрэг хэрэгслээс татгалзах, дахин ашиглагдах хэрэгслүүд ашиглах, хог хаягдлыг аль болох ангилж хаяж хэвших талаарх мэдлэгийг салбар, нэгжийн нийт ажилтнуудад олгож, амьдралын хэвшлээ өөрчилж байгальд ээлтэй амьдрах уриалгыг хэрэгжүүллээ. Энэхүү аянд нийт салбар, нэгжийн 2000 гаруй ажилтан хамрагдаж, зохисгүй хэрэглээнээс татгалзаж, байгальд ээлтэй хэрэглээнд бодитой хувь нэмэр оруулж байна. Аяны хүрээнд байгальд ээлтэй шинэ санаа, санаачлага гарган хэрэгжүүлсэн шилдэг салбарыг шалгаруулан урамшуулж, тэдний туршлагыг нийт салбар нэгжид шат дараатай нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК