АТМ-ны киоск нийлүүлэх

2021-10-01


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг АТМ-ны киоск нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй АТМ-ны киоск гэрээгээр нийлүүлсэн тухай туршлагын мэдээллийг дэлгэрэнгүй ирүүлнэ. Гэрээ болон акт ирүүлнэ. Эсхүл гэрээ болон гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ.

• 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

• 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд 2019, 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан шивэгдэж баталгаажсан байх шаардлагатай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана./

Тендерийн баталгааны үнийн дүн: 585,000 /Таван зуун наян таван мянган/ төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 11-р сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2 дугаар байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2 дугаар давхар,

202 тоот өрөө, Утас: 8311-3132

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК