ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021-09-13


Төрийн банк нь “Мэдээллийн технологийн ерөнхий хяналт, удирдлагын (COBIT) аудит хийх”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Мэдээллийн технологийн ерөнхий хяналт, удирдлагын (COBIT) аудит хийх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно.  Үүнд:

·    Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-189 тоот тушаалаар батлагдсан Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журмын 7.3-т заасан COBIT тогтолцоонд суурилсан Мэдээллийн технологийн ерөнхий хяналт, удирдлагын аудитыг COBIT 5 стандартаар APO бүлгийн дараах 7 процессийн хүрээнд хийж, үр дүнгийн талаар дүгнэлт бүхий тайлан зөвлөмж гаргах. Үүнд: APO (Align, Plan and Organise)

    1. APO01 Manage the IT management framework
    2. APO03 Manage enterprise architecture
    3. APO04 Manage innovation
    4. APO05 Manage Portfolio
    5. APO07 Manage human resources
    6. APO08 Manage relationships
    7. APO11 Manage quality

·         Аудитын тайлан зөвлөмжийг Монгол, Англи хэл дээр бэлтгэж өгөх.

·         COBIT 5 Foundation сургалтыг 10 хүнд багц сургалт хийж, сертификат олгох.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

  1. Хүчин төгөлдөр Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ.
  2. Байгууллагын тухай танилцуулга ирүүлнэ.
  3. 2019, 2020 онуудад аудитын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ.
  4. 2019, 2020 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт ирүүлнэ.
  5. Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.
  6. Төрийн банкны зүгээс тухайн тендерт оролцогчийн талаар харилцагч банк, татвар, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нийгмийн даатгалын хэлтэс болон бусад байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзахгүй тухай зөвшөөрсөн албан бичиг ирүүлнэ.
  7. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох эсэх: Үгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтрэн орж, цахим хэлбэрээр 2021 оны 9 дүгээр дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2 дугаар давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 (дотуур утас 4155, 4305, 4310)

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК