ТӨРИЙН БАНК ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН КАРТЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2021-08-20


      Төрийн банк Олон Улсын Виза компанитай хамтран шинэ үеийн залууст зориулан төлбөр тооцоонд ашиглагдах “Z карт”-ыг зах зээлд шинээр нэвтрүүлж байна. Z карт” нь 17-29 насны иргэнд зориулагдсан, залуусын нэр төрийн баталгааг илэрхийлэх, нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чип, payWave зайнаас унших технологи бүхий төгрөг болон ам.долларын валютын сонголттой, энгийн харилцах болон цалингийн харилцах дансанд олгох боломжтой, Олон улсад болон дотоодод төлбөр тооцоонд ашиглагдах Дебит карт юм. Z картын харилцагч болсоноор та Төрийн банкны АТМ-с бэлэн мөнгө авахад шимтгэлгүй, Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамж 0 төгрөгөөс гадна хүссэн газраа үнэгүй хүргүүлэн аваарай.

Мөн Төрийн банк нь Шинэ үеийн залуусыг дэмжих зорилгоор 2021 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан эхний 100 залууст “Z Карт”-аа мөнгөн урамшуулалтай, жилийн хураамжгүйгээр олгохоор боллоо.

Орчин үеийн залуусын сонголт Z карт маань хязгаартай тул залуус та бүхэн яараарай.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК