ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН ХЯНАЛТЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2021-08-13


Ажлын байрны зорилго:

Банкны дата төв, дата төв дэх сервер тоног төхөөрөмж, программ, системийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах 

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 

• Windows, Linux сервер үйлдлийн систем болон сүлжээний талаар дунд түвшиний мэдлэгтэй байх;

• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;

Туслах  мэргэжлийн туршлага

• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 

• Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;

• Харилцааны өндөр соёлтой;

• Багаар хамтран ажиллах чадвартай;

• Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;

• Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

• Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;

• 24/72 хуваариар ажиллах боломжтой байх;

• Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай

• Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 08-р сарын 17-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Жич: Энэхүү ажлын байр нь Дархан-Уул аймагт ажиллана.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК