ХӨГЖҮҮЛЭЛТ АВТОМАТЖУУЛАЛТЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2021-07-21


Ажлын байрны зорилго:

Банкны програм хангамжуудын эх кодын хувилбарт хяналт тавих, нэгтгэх, тэдгээрийн ажиллах орчин, дэд бүтцийг бэлтгэх, шаардлагатай тохиргоог хийн бодит орчны нэвтрүүлэлт, автоматжуулалт, найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангаж ажиллах. Мөн банкны сервер систем, тоног төхөөрөмжүүд болон дата төвийн найдвартай ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, туршилт, сайжруулалт, шинэчлэлтийг хийж, шинэ технологийг нэвтрүүлэх, системүүдийн шийдлийг боловсруулах

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 

• Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  

• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 

• Docker, kubernetes, CI/CD, Virtualization, Cloud computing, автоматжуулалтын талаар ахисан түвшиний мэдлэгтэй байх

• Windows, Linux сервер үйлдлийн систем болон системийн администраторын талаар ахисан түвшиний мэдлэгтэй байх

• Java, C++, .NET, C#, ASP.NET, PHP гэх мэт програмчлалын ерөнхий мэдлэгтэй байх

• Сүлжээний талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Oracle, MS SQL, My SQL, PostgreSQL гэх мэт өгөгдлийн сангийн талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно

Туслах  мэргэжлийн туршлага:

• Харилцааны өндөр соёлтой;

• Багаар хамтран ажиллах чадвартай;

• Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;

• Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

• Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;

• Шөнө оройн цаг, амралтын өдрөөр ажиллах ачааллыг даах чадвартай байх;

• Асуудал шийдвэрлэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;

• Шинэ зүйлийг хурдан суралцах чадвартай байх;

• Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 08-р сарын 04-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК