ТӨРИЙН БАНК БҮХ ТӨРЛИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВЧ БАЙНА

2021-07-02


Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн  үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.

Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрийн зээл болон банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бүх төрлийн орон сууцны зээлийн төлбөрийг хүү хуримтлуулахгүйгээр дээрх хуулийн хугацаатай уялдуулан дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Өмнө зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгч, зээлээ хойшлуулсан харилцагчдын зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд автоматаар сунгах юм. Харин зээлийн төлбөрөө хойшлуулахаас татгалзаж байвал зээл авсан салбартаа хандаж шийдвэрлүүлэх боломжтой. 

Мөн дээрх журамтай холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр хүсэлт гаргах тохиолдолд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулахгүй хойшлуулж, хойшлуулсан хугацаагаар үлдэх хугацааг сунгах боломжтой.      

Зээлийн төлбөрөө өмнө нь хойшлуулж байгаагүй харилцагч нарын хувьд шинээр хүсэлт гаргах бол энд дарж бүртгүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК