2021-06-18
Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Карт уншигч нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд тушаан оролцоно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• 2019 болон 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна.
• 2019, 2020 он тус бүрийн жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй Карт уншигч төхөөрөмж гэрээгээр нийлүүлж, суурилуулж байсан туршлагатай байна.
Тендерийн баталгааны үнийн дүн: 2,392,000 /Хоёр сая гурван зуун ерэн хоёр мянган/ төгрөг байна.
Тендерийг 2021 оны 07-р сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж,
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Утас: 11-310103-4310
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК