Хэнтий аймаг Норовлин тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай

2021-06-18


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хэнтий аймаг Норовлин тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 онуудын жил тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардлагагүй.

- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт  ирүүлнэ. /Сангийн яамны Цахим санхүүгийн тайлан (www.e-balance.mof.gov.mn)-ийн мэдээллийн санд 2019, 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан шивэгдэж баталгаажсан байх шаардлагатай бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шаардлагатай мэдээллүүдийг шалгана./

- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж хүлээлгэн өгсөн байна. Ажлын гэрээ, ажил хүлээлцсэн комиссын акт, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд зөвхөн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй. 

- Тендерийн баталгааны дүн: 1,942,694.1 /Нэг сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөг. 

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 50 минутад цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 /дотуур утас 4155, 4305, 4310/

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК