ПРОГРАММ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2021-06-17


АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Банкны тайлан мэдээг хөгжүүлж автоматжуулах, Банкны санхүүгийн тайлагналыг олон улсын стандартын дагуу бэлтгэх ажлыг программын түвшинд боловсруулах, түүхэн дата мэдээллийн чанар болон бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тайлангийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллахад оршино.

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:

• Банкны удирдлагын тайлангийн системийг хариуцан, системийн тайлангуудын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, шинэчлэн сайжруулах

• Улирал, сар, өдөр тутмын тайланг гаргахад шаардлагатай дата мэдээлэл болон бусад дата мэдээллийг өгөгдлийн сангаас шуурхай, үнэн зөв гаргах, түүхэн дата мэдээллийг зөв зохион байгуулж ажиллах

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

o Үндсэн шаардлага:

• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

• Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

• SQL-н түвшинд Query script бичих өндөр чадвартай

• PL/SQL, MySQL болон бусад программын Script уншиж ойлгох чадвартай

• Тайлангийн загвар гаргах программ хангамж ашиглаж тайлан загварчилж байсан туршлагатай

• Өгөгдлийн сан удирдах ORACLE системийн талаар мэдлэгтэй

• DataWarehouse, Datamart үүсгэх, ETL бичих, OLAP зохион байгуулах талаар мэдлэгтэй

• Бусад програмчлалын хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

• Тогтвор сууршилтай ажиллах

• Дараах нэмэлт шаардлагуудаас хангаж байвал давуу тал болно.

• Банк санхүүгийн байгууллагын санхүү болон мэдээллийн технологийн газар ажиллаж байсан 

• Нягтлан бодох бүртгэлээр мэргэжил дээшлүүлсэн

• OracleBI, PowerBI дээр тайлан боловсруулж байсан 

• DataWarehouse, Datamart үүсгэх, ETL бичих, OLAP зохион байгуулах талаар ажлын туршлагатай

• Аль нэг програмчлалын хэл дээр програм хангамж боловсруулж байсан

• Зан төлөвийн шаардлага:

• Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай, эмх цэгцтэй, ажлын ачаалал даах чадвартай байх

• Ажлын ачаалалтай үед үр ашигтай, зохион байгуулалттайгаар ажилладаг байх

• Багаар ажиллах чадвартай байх

• Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 06-р сарын 25-ны өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК