Төв аймаг Төв аймаг салбарын засварын ажил гүйцэтгэх тухай

2021-06-02


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төв аймаг Төв аймаг салбарын засварын ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд:

• 2019, 2020 он тус бүрийн жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж хүлээлгэн өгсөн байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, барилгын засварын  ажил хүлээлцсэн акт, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ/.

• 2019, 2020 оны борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

Тендерийн хамт 1,200,000 [нэг сая хооёр зуун мянга]  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (tender.gov.mn)-д аж ахуйн нэгжийн үндэсний тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглан нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 12 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх  тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн тодорхой хаяг: 

Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, 2-р давхар, 

202 тоот өрөө. Утас: 91923132

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК