СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2021-05-25


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Онлайн сүлжээ, дотоод сүлжээтэй хамааралтай дуудлагыг түргэн шуурхай шийдэх, дотоод болон гадаад сүлжээ, дата төвүүдийн орчины хяналтыг хийх, сүлжээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан гэмтэл саатлыг тодорхойлж холбогдох арга хэмжээг шуурхай авах, хяналтын програмын өөрчлөлтийг тухай бүрт нь хийж, тайлан мэдээ боловсруулж, тайлагнан 24/72 цагийн ээлжээр ачаалал дааж ажиллах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

·         Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

·         Сүлжээний инженерээр төгссөн бол давуу болно;

·         Сүлжээний мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно.

·         Байгууллагын дотоод болон гадаад сүлжээний талаар зохих мэдлэгтэй байх;

Туслах  мэргэжлийн туршлага:

·         Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;

·         Компьютерийн хэрэглээний програмуудын мэдлэгтэй байх;

·         Нягт нямбай, хариуцлагатай;

·         Эерэг хандлагатай, өсөн дэвших эрмэлзлэлтэй;

·         Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 05-р сарын 28ы өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК