Сүлжээний файрволл нийлүүлэх

2021-03-25


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сүлжээний файрволл нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• 2019 болон 2020 он тус бүр борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна.

• 2019 болон 2020 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй Сүлжээний файрволл гэрээгээр нийлүүлсэн байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 04-р сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 11-310103-4310

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК