ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2021-02-22


        Монгол Улсын Их Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, мөн өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.

       Тиймээс тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй...” гэж заасан ба хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн банкны бүх төрлийн хугацаагүй хадгаламжид 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй болсныг мэдэгдэж байна.

 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

 

ТӨРИЙН БАНК

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК