ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ХАРЬЯА ЕРӨНХИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТ БАРИЛГЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2020-08-21


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор барилга угсралт, барилгын их болон урсгал засварын ажлын бэлтгэл ажлыг төлөвлөх хэрэгжүүлэх, хэмжилтийн болон технологийн зураг боловсруулах, барилгын ажлын төсөв хийх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих хүлээн аван ажиллахад оршино.

 

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

 

• Барилгын инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

• Зургийн AutoCAD, 3D max, Estimator-Pro2.1 програм дээр ажиллах чадвартай; 

• Мэргэжлийн чиглэлээр 1  жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  

• Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;

• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх; 

• Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;

• Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;

• Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;

 

Туслах  мэргэжлийн туршлага:

 

• Багаар хамтран ажиллах чадвартай;

• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;

• Харилцааны өндөр соёлтой;

• Бүтээлч, шинийг санаачлагч байх;

 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2020 оны 08-р сарын 26-ны өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК