АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ

2020-07-27


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Автомашин нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• 2018, 2019 онуудын тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
• 2018 болон 2019 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018 болон 2019 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй жийп автомашин болон түүнтэй дүйцэхүйц автомашин нийлүүлсэн байна. 
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 6,585,000 /Зургаан сая таван зуун наян таван мянга/ төгрөг байна. 
Тендерийг 2020 оны  8-р сарын  20-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 99135932

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК