КАМЕР, БИЧИГЧ НИЙЛҮҮЛЭХ, СУУРИЛУУЛАХ ТУХАЙ

2020-07-27


Төрийн Банк  нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Камер, бичигч  нийлүүлэх, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн  30  хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
2018, 2019 он тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. 
2018, 2019 онуудын аль нэг жилд хяналтын камер нийлүүлж, суурилуулж байсан гэрээний дүнгийн нийлбэр  нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50(тавь) хувиас багагүй байх. (холбогдох гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлэх 
2018, 2019 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг  ирүүлэх. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/ 
Тендерийн хамт  12,500,000 төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа  ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 8 дугаар сарын 07 -ны 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны  өдрийн, 10 цаг 20 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цахим худалдан авах ажиллагааны систем / tender.gov.mn 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, 2-р давхар, 202 тоот өрөө
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвдорж    Утас: 99135932

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК