ТАВИЛГА /2 БАГЦТАЙ/ НИЙЛҮҮЛЭХ

2020-06-17


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тавилга /2 багцтай/ нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 онуудын жил тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардахгүй.
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт  ирүүлнэ /Сангийн яамны И-Баланс цахим системд 2018, 2019 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан шивэгдэж баталгаажсан байх шаардлагатай/.
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онуудын аль нэг жилд тавилга нийлүүлсэн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. Гэрээ, акт болон гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй.
Тендерийн баталгааны дүн: 4,900,000 /Дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 21-ий өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 11 цаг 20 минутад цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 /дотуур утас 4155, 4305, 4310/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК