Бор-Өндөр тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

2020-05-27


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Бор-Өндөр тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.  
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• 2018, 2019 он тус бүр борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
• 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018, 2019 он тус бүр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэрээний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. /гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлнэ./
 
Тендерийн хамт 7,800,000 / Долоон сая найман зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. 
Тендерийг 2020 оны 06-р сарын 15-ны 9 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  9 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Утас: 88107618 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК