Увс аймаг Ховд тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

2020-05-27


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Увс аймаг Ховд тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 
• Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно. 
• Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
• Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт, 2018, 2019 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.
- 2018, 2019 онуудын тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
- 2018, 2019 онуудад ашигтай ажилласан байх
- Сүүлийн 2 жил буюу  2018, 2019 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.
• Тендерийн хамт 3,000,000 /гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
• Тендерийг 2020 оны 5-р сарын 18-ны 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн, 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
• Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
• Дотоодны давуу эрх тооцохгүй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК