Windows 10 үйлдлийн системийн лиценз болон АТМ-ны програм хангамж нийлүүлэх

2020-04-07


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Windows 10 үйлдлийн системийн лиценз болон АТМ-ны програм хангамж нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• 2018, 2019 он тус бүрийн борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна.
• 2018 болон 2019 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018, 2019 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй АТМ-н сэлбэг болон АТМ-н програм хангамж гэрээгээр нийлүүлж, суурилуулж байсан туршлагатай байна.
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 4,480,000 /Дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/  төгрөг байна. 
 
Тендерийг 2020 оны 05-р сарын 07-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 11-310103-4310

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК