Говь-Алтай Тонхил тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

2020-04-06


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Говь-Алтай Тонхил тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.  
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• 2018, 2019 он тус бүр борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
• 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• 2018, 2019 оны аль нэг жилд  барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэрээний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. /гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлнэ./
 
Тендерийн хамт 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 05-р сарын 7-ны 9 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  9 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Утас: 11-310103 /Дотуур дугаар: 4310/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК