Дохиоллын удирдлагын систем болон төхөөрөмж нийлүүлэх

2020-04-01


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дохиоллын удирдлагын систем болон төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
• Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. 
• Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлтийг, 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн хамт ирүүлэх /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
• Сүүлийн хоёр  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2018, 2019 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн Дохиоллын удирдлагын систем болон тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 6,500,000 /зургаан сая таван зуун мянга /төгрөг байна. 
Тендерийг 2020 оны 5-р сарын 4-ны 9 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 9 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 11-310103 /Дотуур дугаар: 4310/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК