Хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмж нийлүүлэх

2020-03-10


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмж нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 онуудын жил тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он тус бүрийн ижил төстэй хадгалах төхөөрөмж нийлүүлсэн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй.
Тендерийн баталгааны дүн: 37,700,000 /Гучин долоон сая долоон зуун мянган/ төгрөг байна.
Тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 11 цаг 20 минутад цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 /дотуур утас 4155, 4305, 4310/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК