Генератор нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалт

2020-01-30


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Генератор нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 
            Тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 (гуч) хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
• 2017, 2018 онуудын тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
• 2017 болон 2018 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.
• 2018, 2019 онууд тус бүрт 150кВА-аас дээш хүчин чадалтай генератор нийлүүлсэн гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
 
 
Тендерийн хамт 9,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй 
Дотоодын давуу эрх тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 
Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 9913-5

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК