ТӨРИЙН БАНК МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020-01-17


        Төрийн банк нь  дэлхийн эв нэгдлийн баяр болох Олимпын наадамд оролцох Монгол тамирчдаа дэмжин амжилтын буухиагаа ахиулах зорилгоор одоогийн байдлаар хоёр тамирчин нь Олимпт оролцох эрх аваад байгаа Монголын байт харвааны холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар гарын үсэг зурж,        Монголын байт харвааны тамирчин дасгалжуулагчид болон Төрийн банкны төлөөлөл оролцлоо.
        Энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Токио-2020 Олимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх  боломж нөхцөл бүрдэж байгаа юм .
        Ташрамд дурдахад, Монгол Улсад байт харвааны спорт нь анх 1960 оноос эхлэн хөгжсөн бөгөөд 1971 онд Английн Йорк хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд Д.Дэмбэрэл түрүүлж спортын бүх төрлүүдээс Монгол Улсдаа анхны Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол 2008 онд Хятадын Бээжин хотод болсон паралимпийн наадамд байт харвааны тамирчин Д.Баатаржав нь алтан медаль хүртэж байсан амжилттай юм.
        Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль зэрлэг ан амьтад хамгаалах “Хүрээлэн” төсөл болон Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд сурталчилж байгаа Монголын шатрын холбоо, Дэлхийн 3 удаагийн аварга, өсвөрийн шатарчин Д.Мөнхзултай хамтран ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд Олимпын наадамд оролцох баг тамирчдадаа урам өгч, амжилтанд хамтдаа хүрэхээр  зорилго нэгдэн ажиллаж байна.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК