АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ТЕХНИКИЙН АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2020-01-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
 Төрийн банкны аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага
• Мэдээллийн технологийн болон электроникийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Банкны салбарт болон харуул хамгаалалтын байгууллагад мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай
• Windows-н орчны Office-ийн програмууд дээр өндөр түвшинд эзэмшсэн;
• CCNA сургалтад хамрагдсан бол давуу талтай
• Бие даан оновчтой шийдвэр гаргах чадвартай, хувийн зохион байгуулал сайтай
• Асуудлыг шийдвэрлэх чадвартай
• Техник болон аргачлалын хувьд шинэ зүйл хурдан сурах ур чадвар
• Өгөгдлийн бүтэц, компьютерын програмчлалын талаар мэдлэгтэй байх
• Өгөгдлийн шинжилгээ хийх чадвар
• Англи хэлний дунд төвшний мэдлэгтэй байх;
• Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
• Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
• Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;
 
Нэмэлт шаардлага:
• Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх,
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвх санаачлагчтай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч;
• Ачаалал даах чадвартай байх;
• Бизнесийн үйл ажиллагааны талаар ойлголттой байх
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2020 оны  01 дүгээр 24-ний  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
 
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс
 
 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК