ХӨРӨНГӨ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ ДИЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-12-27


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
Банкны актив, пассивыг зохистой удирдан, ашигт ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. 
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
• Банк, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Макро эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй байх
• Хариу үйлдэл хурдан үзүүлэх чадвар, логик сэтгэлгээ сайн байх
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
 
Нэмэлт шаардлага:
• Нууц хадгалах, ёс зүйг сахих, хувийн менежменттэй байх
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
• Харилцааны өндөр соёлтой
• Бүтээлч, шинийг санаачлагч 
• Ачаалал даах чадвартай байх
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2020  оны  01  дүгээр сарын 06-ний  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
•           Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
•           Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
•           Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
•           Оршин суугаа хорооны тодорхойлолт
•           Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК