ДОТООД, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ПРОГРАММЫН ХЯНАН ШАЛГАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-10-03


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банканд шаардлагатай программ хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт, гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох, технологийн оновчтой шийдэл гаргах, банканд хэрэглэж байгаа программ хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, программын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
ҮНДСЭН ШААРДЛАГА: 
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Өгөгдлийн сан удирдах системийн талаар мэдлэгтэй байх
• C# программчлалын хэлний өндөр мэдлэгтэй 
• Web platform хөгжүүлэлт хийх чадвартай
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай  /Жич: Банкны болоод санхүүгийн мэдлэгтэй бол давуу тал болно/
• Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Багаар хамтран ажиллах чадвартай
• Цаашид тогтвортой, хариуцлагтай ажиллах
• Ажлын ачаалал  даах чадвартай
• Нууц хадгалах
• Ёс зүйн хэм хэмжээтэй байх
• Харилцааны өндөр соёлтой 
 
НЭМЭЛТ ШААРДЛАГА: 
• Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; 
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;
• Эерэг зөв хандлагатай, үнэнч шударга ханддаг, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг . 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  10 дугаар сарын 07-ны  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
 
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК