МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2020-01-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО
Банкны дата төв, дата төв дэх сервер тоног төхөөрөмж, программ, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлт, нэвтрүүлэлтийг хийх
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 
• Системийн администратороор 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай
• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй
• Virtualization, Cloud computing, сүлжээ, өгөгдлийн сангийн талаар зохих түвшний мэдлэгтэй
• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно
Туслах  мэргэжлийн туршлага:
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах чадвартай
• Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай
• Нягт нямбай, хариуцлагатай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой байх
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 09  дүгээр сарын  25-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн  авчирч өгөх болон Онлайнаар бөглөнө үү. Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК