БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ГАЗРЫН БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ХЭЛТЭСТ АККРЕДИТИВ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-07-23


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Төрийн банкны эрхэм зорилго, стратегитай уялдуулан эх үүсвэртэй болон эх үүсвэргүй экспорт болон импортын аккредитивыг олон улс болон Төрийн банкинд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын дагуу гаргах, аккредитив гаргахтай холбоотой ажилбаруудыг хариуцсан ажиллах, банкны гадаад худалдааны санхүүжилт болон аккредитивын бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, холбогдох судалгаа шинжилгээг хийнэ.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Банкны салбарт  3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;
• Гадаад худалдааны санхүүжилт болон аккредитивтай холбоотой олон улсын журам, баримт бичгүүдийн талаар бүрэн мэдлэгтэй, хэрэгжүүлэх ажиллах чадвартай;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
• Англи хэлний ахисан дунд шатны түвшний мэдлэгтэй байх;
Тусгай шаардлага:
• Банкны салбарт  3 жил буюу түүнээс дээш хугацаанд аккредитив хариуцан  ажилласан ажлын туршлагатай;
• Банкны үндсэн програм болон графт програм дээр ажиллах чадвартай;
• Гэрээ боловсруулах, хэлцэл хийх чадвартай;
• Аккредитивын чиглэлээр дотоод болон гадаадын сургалтуудад хамрагдсан; (сертификаттай)
• Харилцагчид аккредитив, гадаад инкасс, гадаад баталгааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 07 дугаар сарын  26-ны өдрийг дуустал Төрийн банкны Төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   /Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК