КАРТ, АТМ, ЦАХИМ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ АТМ-ЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-03-05


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  АТМ-ын найдвартай ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг шуурхай засварлан хэвийн ажиллагаанд оруулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, боломжит засвар үйлчилгээг хийж засвар авах эд ангийг засч сэлбэх, цэвэрлэгээ үйлчилгээ, оношлогоог тогтсон хугацаанд хийх, АТМ-ын туршилт, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, АТМ-ын сул зогсолтыг багасгахад ажлын байрны зорилго оршино.
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Компьютерийн техник хангамж, электроникийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
• АТМ-ын эвдрэл гэмтлийг оншлох, засварлах чадвартай;
•  Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
 
Туслах  мэргэжлийн туршлага:
•Баримт бичиг боловсруулах;
• Шинэ санаа, санаачлага гаргаж ажиллах, хариуцлага хүлээх
• Багаар ажиллах, төлөвлөх болон зохион байгуулах 
• Асуудлыг шийдвэрлэх болон дүн шинжилгээх хийх
• Ажлын байранд тавигдах шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглах 
• Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх
 
Нэмэлт шаардлага:
•  Багаар хамтран ажиллах чадвартай;
• Цаашид тогтвортой, хариуцлагтай ажиллах;
• Ажлын ачаалал  даах чадвартай;
• Нууц хадгалах;
• Ёс зүйн хэм хэмжээтэй байх;
• Харилцааны өндөр соёлтой 
 
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
 
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

 

 

 

 

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК