БИЗНЕСИЙН ЭРСДЭЛИЙН ХЭЛТЭСТ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧИН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-11-16


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Зээлийн үйл ажиллагааны хүрээнд авч буй барьцаа хөрөнгийн бодит үнэлгээг тогтоох замаар эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Барилгын инженер болон үнэлгээчний тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно/
• Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
• Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
• Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
• Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
• Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
• Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;

Туслах  мэргэжлийн туршлага:
• Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх,
• Багаар хамтран ажиллах чадвартай;
• Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
• Харилцааны өндөр соёлтой;
• Бүтээлч, шинийг санаачлагч байх;

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
Бүрдүүлэх материал:
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар 
• Цахим үнэмлэхний хуулбар 
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК