ТӨРИЙН БАНКНААС "ШИЛДЭГ КУБ-2018" АЯНАА ЗАРЛАЛАА

2018-11-14


Төрийн банк 2800-н картаар үйлчлэгч байгууллагаараа дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 3.8 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлдэг билээ. Төрийн банкнаас картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд "Шилдэг КҮБ-2018" аянаа 11-р сарын 30-ны өдрийг хүртэл зарлаж байна.  
Аяны болзол нь:  2018.11.30-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банкны ПОС болон Мобайл ПОС төхөөрөмжөөр 
- Хамгийн их орлого төвлөрүүлсэн Улаанбаатар, Орон нутгийн тус бүр 3 КҮБ-ыг
- Хамгийн их гүйлгээ уншуулсан Улаанбаатар, Орон нутгийн тус бүр 1 КҮБ-ыг шалгаруулан урамшуулна.
Жич: Шилдэг 8 КҮБ-д тус бүр 1 хүний Аялалын эрх олгоно. 
Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэгч Монгол Улсын топ дөрвөн банкны нэг юм. Төрийн банкны харилцагчид банкинд дугаарлах шаардлагагүйгээр хүссэн үедээ картаараа бэлэн мөнгө авах, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтойгоос гадна бэлэн мөнгөний эрсдэлээс найдвартай хамгаалагдах боломжтой. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК